ШУУРХАЙ МЭДЭЭ: ТЭЦ-4 ТӨХК-ийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх под станц шатаж байна гэх дуудлагагаар газар дээр нь ажилласан Онцгой байдлын албан хаагчид галыг бүрэн унтраагаад байна.
Мэдээллийн алба

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, шуурхай арга хэмжээ авсны үр дүнд гал бүрэн унтарчээ. Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан.
Шуурхай арга хэмжээ авч, одоогоор сэргээн засах ажлыг хийж байна. Үйл ажиллагааг хэвийн болгохоор ажилчид шуурхай ажиллаж байна. Гэмтлийн улмаас өөр бусад сүлжээнд гэмтэл гарсан асуудалгүй байхгүй. Одоо сэргээн засах ажиллагаа хийгдэж байна" гэсэн тайлбарыг өглөө.


















