Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ШУУРХАЙ МЭДЭЭ: Цагдааг дайрч зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУУРХАЙ МЭДЭЭ: Цагдааг дайрч зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
ШУУРХАЙ МЭДЭЭ: Цагдааг дайрч зугтсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байна. Зураг: МҮОНРТ

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж, цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээж хэргийн газраас зугтаасан байна. Улмаар тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ын уул руу зугтаажээ.

Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа уг хэрэгт:

- Бадамын Энхбаяр /1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн. 45 настай, эрэгтэй/

- Түвдэндоржийн Лундаа /1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн. 25 настай, эрэгтэй/ нарыг эрэн сурвалжилж байна.

Энэ хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм. Уг этгээдүүдийн талаарх мэдээллийг цагдаагийн 102 тоот утсанд ирүүлнэ үү.

Хуваалцах