Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно

Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно
ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын гишүүдийг томилсон УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн албаны бүх шатанд хариуцсан ажилдаа эзэн болж, салбар бүртээ сахилга дэг журмыг чандлан сахиж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, бүтээлч, хариуцлагатай, шийдэмгий, шуурхай ажиллахыг үүрэг болгосон юм. Тэрээр өнөөдөр Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаанаа зарлалаа.

Өргөтгөсөн хуралдаан 12 цагаас Төрийн ордонд эхэлж, Засгийн газрын гишүүдээс гадна дэд сайд нар, яам, агентлагийн удирдлагууд оролцох юм.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

Нэгдүгээрт: Сахилга хариуцлагын асуудал

Хоёрдугаарт: Өвөлжилтийн бэлтгэл ажил

Хуваалцах