Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой болов

Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагыг цаг алдалгүй хүлээн авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой болов
Шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой болов. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-ийн нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагыг цаг алдалгүй хүлээн авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдож, мэдээ мэдээллийг үнэн зөв тасралтгүй дамжуулах, хүлээн авах, мэдээлэх боломжтой боллоогэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах