Шувуун фабрик хүртэлх замыг жилийн хугацаанд гүйцэтгэнэ
Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг концессийн гэрээгээр барина. Энэхүү төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК шалгарсан байна. Тус зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжран, авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам
Мэдээллийн алба

Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто замыг концессийн гэрээгээр барина. Энэхүү төслийн концесс эзэмшигчээр “Ди Ар Жэй” ХХК шалгарсан байна. Тус зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын сүлжээ сайжран, авто замын хөдөлгөөний эрэлт хэрэгцээг хангасан олон зурваст авто зам бий болох юм.
Тус компани нь “Өлзийт хорооллоос-Шувуун фабрик чиглэлийн 9.06 км авто зам барих” ажлыг өөрийн хөрөнгөөр буюу хорин тэрбум таван зуун сая төгрөгөөрнэг жилийн хугацаанд гүйцэтгэж байнгын ашиглалтад оруулсны дараа 2015-2016 онд хотын төсвөөс санхүүжилтийг авахаар нийслэлийн Засаг даргатай концессийн гэрээ хийсэн юм байна.


















