Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхаарууллаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр энэ сарын 16-ны өдөр БНХАУ- д шувууны томуугийн "А" зэрэглэлийн H7N9 вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхаарууллаа
Шувууны гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байхыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр энэ сарын 16-ны өдөр БНХАУ- д шувууны томуугийн "А" зэрэглэлийн H7N9 вируст халдварын 11 шинэ тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барсан байна. Өвчлөгсөдийн дундаж нас 52.3 бөгөөд өвчлөл Шанхай, Жинхуа, Өрөмч, Донгуан, Янчинг зэрэг хотуудад бүртгэгджээ. Иймд иргэд та бүхэн БНХАУ-ын дээрх хотуудад зорчихоор бол шувууны аж ахуйд очихгүй байх, шувууны мах, өндөг зэрэг бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй байх, импортлохгүй байхыг анхаарахыг Эрүүл мэнд, спортын яамнаас зөвлөж байна.

Хуваалцах