Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Г.Алтангэрэл, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах нар өнөөдөр Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг хүлээн авч уулзлаа
Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Г.Алтангэрэл, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах нар өнөөдөр Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Линдстэдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд хатагтай Анна Линдстэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс цаазын ялыг сэргээх асуудлыг гаргаж тавьсанд санаа зовниж байгаа бөгөөд цаазын ялыг сэргээхгүй байх гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Комиссын зүгээс Элчин сайдтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Уулзалтаар Комисс хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр Монгол Улсад ямар чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, тухайлбал иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хамтарсан болон дангаар судалгаа, дүн шинжилгээ, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэдэг талаар товч мэдээлэл хийв.

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр (UPR-2015) Шведийн Вант Улсаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн ихэнх нь хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өгөв.

Эх сурвалж: ХЭҮК

Хуваалцах