Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Швейцар улсын Гадаад хэргийн сайд Сонгинохайрхан дүүрэгт зочилно

Засаг дарга Ж.Сандагсүрэн Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж дүүрэгт хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар ярилцлаа. Ирэх 4 жилд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд СХД рүү чиглэсэн олон ажил багтсаныг төлөөлөгчид онцоллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Швейцар улсын Гадаад хэргийн сайд Сонгинохайрхан дүүрэгт зочилно
Швейцар улсын Гадаад хэргийн сайд Сонгинохайрхан дүүрэгт зочилно. Зураг: МҮОНРТ

Засаг дарга Ж.Сандагсүрэн Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзаж дүүрэгт хэрэгжүүлж байгаа төслүүдийнхээ талаар ярилцлаа. Ирэх 4 жилд хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд СХД рүү чиглэсэн олон ажил багтсаныг төлөөлөгчид онцоллоо.

Тухайлбал агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх ажил болон боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалт, ногоо тариалалтыг дэмжих олон төсөл дээр талууд хамтран ажиллах юм. Түүнчлэн Швейцар улсын Гадаад хэргийн сайд ирэх 04 дүгээр сард Монгол улсад айлчлахдаа СХД-тэй тусгайлан танилцаж хамтран ажиллахаар боллоо.

Хуваалцах