Швейцарийн Холбооны Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарийн Холбооны Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Ж.Ж. Де Дарделийг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Мэдээллийн алба

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Швейцарийн Холбооны Улсаас тус улсад хавсран суугаа Элчин сайд Ж.Ж. Де Дарделийг бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Элчин сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажилласанд талархал илэрхийлээд, түүнийг ажиллах хугацаанд ШХУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад анх удаагаа айлчилсан нь чухал ач холбогдолтой байсныг онцлов. Мөн Монголын соёл, урлагийг дэмжин олон улсын хэмжээнд таниулахад өөрийн хувь нэмрээ оруулж ирснийг өндрөөр үнэлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Элчин сайд Ж.Ж.Де Дардел Швейцари, Монголын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглэн Швейцарийн Холбооны Улсад Монгол Улсыг сонирхох хандлага нэмэгдэж байгааг дурдахын хамт хоёр орны харилцаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ж.Ж.Де Дардел ШХУ-ын Элчин сайдын нэрэмжит урлагийн шагнал бий болгох санал дэвшүүлж, Монголын урлагийн академи, Женев дэх “Residency” урлагийн сургуультай хамтран уг шагналд нэр дэвшигч уран бүтээлчдийг шалгаруулан ШХУ-д урлагийн чиглэлээр суралцуулах, тэдгээрийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.


















