Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сидней, Перт хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2022 оны тавдугаар сарын 14, 15-нд Сидней, 14-нд Перт хотод тус тус ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сидней, Перт хотод консулын үйлчилгээ үзүүлнэ
Сидней, Перт хотод консулын үйлчилгээ үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс 2022 оны тавдугаар сарын 14, 15-нд Сидней, 14-нд Перт хотод тус тус ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.

Консулын үйлчилгээнд

• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,• Нотариатын үйлчилгээ,• Итгэмжлэл гэрчлэлт /бүх төрлийн/• Төрсний бүртгэл,• Гэрлэлт бүртгэл,• Гадаад паспорт захиалга,• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү.

Сидней хотод

Үйлчилгээ үзүүлэх хугацаа:5 дугаар сарын 14-ний 11.00 – 18.00 цаг, 15-ны 10.00-13.00 цаг

Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:Suite 91, 420 Pitt Street, Sydney city

Перт хотод консулын үйлчилгээ үзүүлэх газрын хаяг, цагийн хуваарийг жич мэдэгдэнэ гэж Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Хуваалцах