Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирнэ

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц даваа гарагийн 20.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна. Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирнэ
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирнэ. Зураг: МҮОНРТ

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц даваа гарагийн 20.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байна.

Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65, Филиппин Улсын Сэбү арлаас 29, нийт 263 иргэн эх орондоо ирнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах