Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Сингапур-2010"-ын анхны эрхийг жүдоч О.Дөлгөөн өвөртлөв

Монголын жүдо бөхийн залуу тамирчин Отгонбаярын Дөлгөөн (66 кг)

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сингапур-2010"-ын анхны эрхийг жүдоч О.Дөлгөөн өвөртлөв
"Сингапур-2010"-ын анхны эрхийг жүдоч О.Дөлгөөн өвөртлөв. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн залуу тамирчин Отгонбаярын Дөлгөөн (66 кг) энэ оны наймдугаар сард Сингапурт болох Хүүхдийн зуны олимпийн анхдугаар наадамд оролцох анхны эрхийг эх орондоо авчирлаа. Энэ тухай ОУОХ-ны ажилтан Жесси Нуман, Олон улсын жүдогийн холбооны спорт хэлтсийн ахлах эксперт Энвик Галеа нар МҮОХ-нд албан ёсоор бичгээр мэдэгджээ.

Дашжамцын Энхбаатарын шавь энэ хүү 1993 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2005 оны арванхоёрдугаар сараас эхлэн жүдогоор хичээллэн өсвөр үеийнхний УАШТ-ээс алт, залуучуудынхаас хүрэл медаль хүртсэн амжилттай. Тэрбээр 2009 онд Будапешт хотноо өндөрлөсөн өсвөр үеийнхний ДАШТ-д VII байр эзэлсэн юм. Энэ тоог арвижуулахаар бокс, чөлөөт бөх, гимнастик, хүндийг өргөлт зэрэг төрлийнхөн эрх авах тэмцээнд оролцох болно.

Хуваалцах