Системийн инженер сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-ийн эвлүүлгийн компьютеруудийн технологийн сүлжээ, архивийн системийн үндсэн тоног төхөөрөмжийн байнгын найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизэд системийн инженер сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны зорилго:
МҮОНРТ-ийн эвлүүлгийн компьютеруудийн технологийн сүлжээ, архивийн системийн үндсэн тоног төхөөрөмжийн байнгын найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
- Microsoft Windows, Linux, Unix системүүд дээр ажиллах, тохиргоо хийх чадвартай
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















