Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Скаут хүүхдүүдийн Жембори зохион байгуулагдана

Монголын Скаутын холбоо Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг 2017 оны 7дугаар сарын 27-с эхлэн 7 хоногийн турш

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Скаут хүүхдүүдийн  Жембори зохион байгуулагдана
Скаут хүүхдүүдийн Жембори зохион байгуулагдана. Зураг: МҮОНРТ

Монголын Скаутын холбоо Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг 2017 оны 7 дугаар сарын 27-с эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтад Ази-Номхон далай, Европ, Америк тивийн нийт 40 орны 2 мянган скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4 мянга гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нар нийлээд 7,500 хүүхэд залуучууд оролцох томоохон арга хэмжээ болно.

Энэхүү арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх хэвлэлийн бага хурал 2017 оны 7 дугаар сарын 21-ны 11 цагт СТӨ-ний хойд талд байрлах “HOTELNINE” зочид буудлын 3-р давхарын хурлын танхимд болно.

Хуваалцах