Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СХД-ийн Эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлт үзлэгийг тогтмол хийж байна

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар томуу, томуу төст өвчний үед авах хариу арга хэмжээ, вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор дүүргийн бага насны хүүхдүүдтэй бүх өрхөөр явж, гэрийн эргэлт хийж ажиллаж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СХД-ийн Эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлт үзлэгийг тогтмол хийж байна
СХД-ийн Эрүүл мэндийн төвөөс гэрийн эргэлт үзлэгийг тогтмол хийж байна. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар томуу, томуу төст өвчний үед авах хариу арга хэмжээ, вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор дүүргийн бага насны хүүхдүүдтэй бүх өрхөөр явж, гэрийн эргэлт хийж ажиллаж байна.

Ингэснээр томуу, томуу төст өвчний халдвар авсан хүүхдийг эрт оношлох, эмчилгээ зөвлөгөө өгөх, бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Гэрийн эргэлтийг чанартай, олон давтамжтай хийснээр томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн цагийг хэмнэх бүрэн боломжтой юм.

Хуваалцах