Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согог голын ус голдиролоосоо хальж айлуудын хашаа байшин усанд автжээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Согог голын ус энэ сарын 24-ний өдрийн шөнө голдиролоосоо хальж, сумын төвд орж ирсэн байна. Одоогоор дөрвөн айлын хашаа байшин усанд автжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согог голын ус голдиролоосоо хальж айлуудын хашаа байшин усанд автжээ
Согог голын ус голдиролоосоо хальж айлуудын хашаа байшин усанд автжээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт орших Согог голын ус энэ сарын 24-ний өдрийн шөнө голдиролоосоо хальж, сумын төвд орж ирсэн байна. Одоогоор дөрвөн айлын хашаа байшин усанд автжээ.

Сумын ЗДТГ-ын дарга А.Хоныратын өгсөн мэдээллээр одоо сумын мэргэжлийн анги албан байгууллагуудын ажилтан алба хаагчдыг дайчлан нийтдээ 50 гаруй хүн, хоёр бульдозероор гажсан усыг зогсоох, далан босгох ажлыг хийж байгаа аж. Голын ус голдиролоосоо хальсан шалтгааныг сумын мэргэжлийн ангийн удирдлага, орон нутгийн иргэд Согог голд гүүр барьж байгаа компани сумын төвөөс гол хүртэлх шороон замын даланд ус зайлуулах хоолой тавиагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Гэвч албан ёсны дүгнэлт, хохирлын хэмжээ хараахан гараагүй.

Дээрх асуудлаар аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад, "Манай байгууллагад өнөөдөр мэдээлэл ирсэн. Сумын удирдлага нь өөрсдөө арга хэмжээ авч асуудлыг зохицуулах боломжтой гэж байна. Нөхцөл байдлыг ажиглаж байгаа бөгөөд одоохондоо онцгой байдлын алба хаагчид очихгүй" гэлээ.

Хуваалцах