Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуу эрэгтэй “Halloween”-ий баярын чихэр цуглуулж байсан охиныг өшиглөжээ

9 настай, эмэгтэй Н “Halloween”-ий баярын чихэр цуглуулах зорилгоор доод айлынхаа хаалгыг тогшиход тус байранд оршин суудаг 56 настай, эрэгтэй Х гэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охиныг өшиглөснийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуу эрэгтэй “Halloween”-ий баярын чихэр цуглуулж байсан охиныг өшиглөжээ
Согтуу эрэгтэй “Halloween”-ий баярын чихэр цуглуулж байсан охиныг өшиглөжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 29-ний 16:48 цагт “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах манай байрны доод айлын хүн хүүхдийн маань гэдэс рүү өшиглөсөн байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгаж 9 настай, эмэгтэй Н “Halloween”-ий баярын чихэр цуглуулах зорилгоор доод айлынхаа хаалгыг тогшиход тус байранд оршин суудаг 56 настай, эрэгтэй Х гэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ охиныг өшиглөснийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хуваалцах