Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуу иргэдийг хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа

Баянгол дүүрэгт дээрэм нэг удаа, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн удаа орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуу иргэдийг хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа
Согтуу иргэдийг хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдэд хутга тулган зодож, гар утас болон бусад эд зүйлийг нь дээрэмдсэн, орон байрны хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдсэн бүлэг этгээдийг цагдаагийн байгууллагаас баривчилж, мөрдөн шалгаж байна.

Дээрх этгээдүүд Баянгол дүүрэгт дээрэм нэг удаа, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дөрвөн удаа орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн байжээ. Иймд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид Баянгол болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандахыг зөвлөлөө. Түүнчлэн иргэдийг архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхээс зайлс хийж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Хуваалцах