Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуу жолооч автобус мөргөж, гурван хүүхэд гэмтжээ

Гэмтсэн иргэдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд хүүхдүүдийн хөл, гар хугарчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуу жолооч автобус мөргөж, гурван хүүхэд гэмтжээ
Согтуу жолооч автобус мөргөж, гурван хүүхэд гэмтжээ. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрөгч хоногт нийт 323 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүний 267 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл байв.

Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн замд “Toyota Prius” маркийн автомашины жолооч А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, “Honda Civic” маркийн автомашин, “Daewoo” маркийн автобустай мөргөлдөж, улмаар жолооч 29 настай эмэгтэй А, 4-8 насны гурван хүүхэд гэмтжээ. Гэмтсэн иргэдийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн бөгөөд хүүхдүүдийн хөл, гар хугарчээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Хуваалцах