Согтуу хүн галт тэргэнд дайруулжээ
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Төмөр замын гарам дээр баримтлах зөв хэвшлийн талаарх сургалтыг өнгөрөгч 10 дугаар сард зохион байгуулсан ч өдийг хүртэл ослын гаралт буурахгүй байгаа юм. Тиймээс Төмөр замын удирдлагууд иргэдийг төмөр замын хориотой бүс болоод гарам дээр сонор сэрэмжтэй
Мэдээллийн алба

“Улаанбаатар-2” өртөөний орох дохионы орчим өнгөрөгч шөнө 21:20 цагийн үед 2653 дугаар галт тэргэнд хүн дайруулсан осол гарсан байна. Осолд өртсөн иргэний хувьд яаралтай түргэн тусламж авч чадсан учраас амь нас нь аврагдсан ажээ. Одоогоор ослын газарт Төмөр замын цагдаагийн газар үзлэг хийж байгаа юм.
Төмөр замын цагдаагийн газрын мэргэжилтнүүдийн ярьснаар осолд орсон иргэн тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байснаас гадна Төмөр замын хориотой бүсэд нэвтэрсэн байжээ.
Он гарсаар эхний найман сарын байдлаар найман хүн төмөр замын осолд орж, зарим нь амь насаа алдсан байна.
Хамгийн сүүлд л гэхэд өнгөрөгч 9 дүгээр сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Хонгор сум дахь Цайдам зөрлөгийн дэргэд 143 дугаар км-ын гарам дээр 4301 дүгээр галт тэргэнд портер маркын автомашин мөргүүлж, гэр бүлийн хоёр хүн нас барсан хэрэг гарсан билээ.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас Төмөр замын гарам дээр баримтлах зөв хэвшлийн талаарх сургалтыг өнгөрөгч 10 дугаар сард зохион байгуулсан ч өдийг хүртэл ослын гаралт буурахгүй байгаа юм. Тиймээс Төмөр замын удирдлагууд иргэдийг төмөр замын хориотой бүс болоод гарам дээр сонор сэрэмжтэй байхыг сануулсан байна.


















