Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгджээ

Гудамж замд хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчил болон торгуулийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгджээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 126, зөрчлийн шинжтэй 991 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1117 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчил болон торгуулийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.

Хуваалцах