Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуурсан үедээ аавыгаа зодож, аминд нь хүрчээ

"Багануур дүүргийн гуравдугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 26-ны 13:34 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд тухайн тоотод суух 75 настай эрэгтэй Р-г төрсөн хүү 37 настай О нь согтуурсан үедээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуурсан үедээ аавыгаа зодож, аминд нь хүрчээ
Согтуурсан үедээ аавыгаа зодож, аминд нь хүрчээ. Зураг: МҮОНРТ

"Багануур дүүргийн гуравдугаар хороонд эрэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 26-ны 13:34 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Үүний дагуу жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийхэд тухайн тоотод суух 75 настай эрэгтэй Р-г төрсөн хүү 37 настай О нь согтуурсан үедээ зодож, амийг нь хохироосон байжээ.

Цагдаагийн алба хаагчид тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хэргийн газарт байсан “Стандарт” /0.5л/ архины шил, 45см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг хураан авч битүүмжлэн, эд мөрийн баримтаар түр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Хуваалцах