Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Согтуурсан үедээ автомашинуудын толь хулгайлжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд иргэд, байгууллагаас 2028 удаа холбогдсоноос гэмт хэргийн 268, зөрчлийн 1398, зам тээврийн ослын 362 мэдээллийг шалгасан байна.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуурсан үедээ автомашинуудын толь хулгайлжээ
Согтуурсан үедээ автомашинуудын толь хулгайлжээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын хэмжээнд 2017 оны 10 дугаар сарын 26-аас 27-нд иргэд, байгууллагаас 2028 удаа холбогдсоноос гэмт хэргийн 268, зөрчлийн 1398, зам тээврийн ослын 362 мэдээллийг шалгасан байна.

Энэ өдөр гэмт хэргийн шинжтэй 88 үйлдлээс 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 46 дугаар байрны гадна зогсоолд байсан 4 автомашины 7 ширхэг толийг тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух хаягтай Э согтуурсан үедээ хулгайлсныг тухайн хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Энхчимэг, олон нийтийн цагдаа Э.Төгөлдөр нар илрүүлснийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Хуваалцах