Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтуурсан үедээ бусдыг дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүллээ

32 настай, эрэгтэй “Ч”-ийн цүнхтэй хувцас, “Samsung” маркийн гар утсыг 35 настай, эрэгтэй “У” гэгч согтуурсан үедээ дээрэмдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтуурсан үедээ бусдыг дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүллээ
Согтуурсан үедээ бусдыг дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 04-ний өдрийн 23:16 цагт “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага бүртгэгджээ.

Уг мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалган эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж 32 настай, эрэгтэй “Ч”-ийн цүнхтэй хувцас, “Samsung” маркийн гар утсыг 35 настай, эрэгтэй “У” гэгч согтуурсан үедээ дээрэмдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах