Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлжээ

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 4 нэгж

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлжээ
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 4 нэгж буюу 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030 чиглэлд 1957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 1762 иргэнийг 79 сая 47 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 80 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.

Хуваалцах