Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цэгийн ажиллах цагийн хуваарийг баталлаа

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын А/444 дүгээр захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг баталсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цэгийн ажиллах цагийн хуваарийг баталлаа
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цэгийн ажиллах цагийн хуваарийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Дорнод аймгийн Засаг даргын А/444 дүгээр захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг баталсан байна. Үүнтэй холбогдуулан 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс болон холбогдох хууль хяналтын байгууллагууд дээрх үйл ажиллагаа явуулдаг 63 аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийж холбогдох мэдээлэл чиглэлийг өгчээ.
Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цэгийн үйл ажиллагааны цагийн хуваарийг сонирхуулбал, Супермаркет, мини маркет, хүнсний дэлгүүр 06.00-23.00, Бөөний төв /агуулах/ 08.00-20.00, Баар /караоке/ 14.00-00.00, Кафе, ресторан 06.00-00.00 хүртэл ажиллах юм байна.

Хуваалцах