Согтууруулах ундаанд тавьсан хоригийг цуцалжээ
Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 3-р хуралдаанаараа “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
Мэдээллийн алба

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид 3-р хуралдаанаараа “Согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа. Өөрөөр хэлбэл, долоо хоног бүрийн баасан гараг, сар бүрийн 25-ны өдөр дэлгүүр, ААН, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд ажиллаж болно гэсэн шийдвэрийг гаргасан юм.
Сар бүрийн 25-ны өдрийг архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр 2007 онд гарч байжээ. Харин долоо хоног бүрийн баасан гарагт архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон аймгийн Засаг даргын а/147 тоот захирамж 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн гарч хэрэгжиж эхэлсэн байдаг. Захирамж хэрэгжсэнээр дээрх өдрүүдэд архидан согтуурах явдал, согтууруулах ундаатай холбоотой үйлдэгддэг гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурсныг аймгийн Цагдаагийн газраас мэдээлж байна.


















