Согтууруулах ундаатай холбоотой мэдэгдэл хүргүүлж байна
Мэдэгдлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудын дагуу согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон хуулийн этгээдийг гурван зуун нэгжт
Мэдээллийн алба


Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулсан СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд, технологийн горимын дагуу, тохирлын гэрчилгээтэй, шошгын зөрчилгүй согтууруулах ундааг бүтээгдэхүүний цуврал нэр бүрийг дотоодын хяналтын лабораторийн сорилтын дүнг үндэслэн чанарын гэрчилгээ үйлдэж баталгаажуулснаар хүнсний худалдаа, үйлчилгээнд гаргахыг НМХГ-аас мэдэгдэж байна.Мэдэгдлийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3 дахь заалтуудын дагуу согтууруулах ундаа, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


















