Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах цагийн хуваарь
Монгол улсад зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах газар, сар өдөр цаг болон анхаарах зүйл
Мэдээллийн алба

Монгол улсад зохион байгуулах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах газар, сар өдөр цаг болон анхаарах зүйл
1. Шалгалт авах сар өдөр: 2016. 05.14 (Бямба гараг) - 5.15 (Ням гараг)
2. Шалгалт авах цаг:
1, 3-р ээлж : 10:00-11:10 (Унших 10:00-10:40, Сонсох 10:40-11:10)
2, 4-р ээлж : 14:00-15:10 (Унших 14:00-14:40, Сонсох 14:40-15:10)
-Шалгуулагч нь заасан газар заасан цагт суудлаа эзэлж бэлэн байх ёстой. Шалгалт авах сар өдөр цагийг мөрдөөгүй бол шалгалтад оруулахгүй.
Шалгуулагчийн ангид бэлэн байх цаг: 1, 3-р ээлж 08:30 цагт, 2, 4-р ээлж 12:30 цагт ирсэн байх ёстой.
Хоцорсон тохиолдолд шалгалтанд оруулахгүй болохыг анхаарна уу.
Шалгалт өгөх ангийг шалгалт авах тухайн өдөр самбар дээр тавина.
3. Шалгалтад орох хүмүүст өгөх анхааруулга:
Өөрийн шалгалт өгөх газар өдөр цагийг сайн лавлахыг анхааруулж байна.Шалгалтын өдөр шалгуулагчид тест ба хариултын хуудас тус бүр нэг нэгийг тараах бөгөөд хариултын хуудсан дээр шалгуулагчийн овог нэр, бүртгэлийн дугаар, вариант нь хэвлэгдсэн байна.Шалгуулагч нь хариултын хуудсыг авангуутаа өөрийн овог нэр, бүртгэлийн дугаартай ижил эсэхийг тулгаж үзэх хэрэгтэй бөгөөд хариултын хуудсан дээрх вариант(A, B, C, D)-тай ижил варианттай тест авч бөглөх ёстой.Тестийн вариант тулгаж үзэлгүйгээр аван бөглөснөөс үүсэх хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээх тул тараасан тестийн вариант хариултын хуудсын варианттай ижил эсэхийг шалгалт эхлэхээс өмнө заавал шалгаж үзэх хэрэгтэй.Хариултын хуудас 1 хүнд нэгийг тараах бөгөөд засах юм уу солих боломжгүй учраас хариултын хуудсаа анхааралтай бөглөх хэрэгтэй.Шингэн болон туузан штрихээр зассан тохиолдолд буруу хариулсанд тооцогдоно.Шалгалтын төв комиссын гишүүд ба хянагч нар бүх шалгуулагчийн зургийг царайтай тулгалт хийх тул шалгалтанд ирэхдээ иргэний үнэмлэхээ заавал авчирна уу. (Иргэний үнэмлэхгүй ирсэн бол шалгалтанд оруулахгүй.)Шалгалтанд хар өнгийн тосон балтай ирэх хэрэгтэй. (Харандаа, эсвэл өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд хүчингүйд тооцно.)Шалгалтын дундуур бие засах газар орох боломжгүй бөгөөд шалгалт дуустал ангиас гарч болохгүй. (Шалгалтын дундуур ангиас гарвал шалгалтыг хүчингүйд тооцно.)Шалгалтын байранд гар утас гэх мэт харилцаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Биедээ авч орох болон ашиглавал зүй бус үйлдэл гаргасанд тооцно.)Зүй бус үйлдэл гаргасан нь батлагдвал тухайн шалгалтыг хүчингүйд тооцож шалгалт өгөх эрхийг 2 жилээр хасна.
4. Шалгалтын дугаараар шалгалт өгөх газар болон өдрийн хуваарь: Улаанбаатар хот. 16.5.14 (Бямба гараг)
Нэгдүгээр ээлж: 08:30 цагт:
Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50413997-50414496
96-р сургууль 50409779-50410682
2-р сургууль 50400001-50400814
44-р сургууль 50403230-50403829
75-р сургууль 50405610-50406210
12-р сургууль 50411584-50412183
Хоёрдугаар ээлж: 12:30 цагт:
Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50414497-50414998
96-р сургууль 50407995-50408898
2-р сургууль 50400815-50401633
44-р сургууль 50403830-50404429
75-р сургууль 50406211-50406813
12-р сургууль 50412184-50412785
Гуравдугаар ээлж: Улаанбаатар хот. 16.5.14 (Бямба гараг. Ням гараг) 08:30 цагт:
Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50414999-50415498
96-р сургууль 50410683-50411583
2-р сургууль 50401634-50402446
44-р сургууль 50404430-50405029
75-р сургууль 50406814-50407414
12-р сургууль 50412786-50413415
Дөрөвдүгээр ээлж: 12:30 цагт:
Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж 50415499-50416000
96-р сургууль 50408899-50409778
2-р сургууль 50402447-50403229
44-р сургууль 50405030-50405609
75-р сургууль 50407415-50407994
12-р сургууль 50413416-50413996
БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар


















