Солонгосын алдартай жүжигчин авто ослоор амиа алджээ
Тэрээр жолоо барьж явсан бөгөөд өөр машинтай мөргөлдсөнөөр ийм хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Ким Жо Хук авто ослоор нас барсан талаар “www.allkpop.com” сайт мэдээллээ. Осол өчигдөр орон нутгийн 5:07 цагийн орчимд болсон байна.
Тэрээр жолоо барьж явсан бөгөөд өөр машинтай мөргөлдсөнөөр ийм хэрэг гарчээ.
Гэхдээ аврагчид шуурхай ажилласны хүчинд “Конкук” их сургуулийн эмнэлэгт хүргэсэн боловч 6:30 цагт амьсгал хураасан аж.
Ким Жо Хук 45 настай байсан бөгөөд түүний тоглосон хоёр ч уран бүтээл удахгүй дэлгэцнээ гараар төлөвлөгдөөд байжээ.
Жүжигчний харъяалагддаг “JTBC” агентлаг хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийг баталж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн байна.


















