Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргасан.

Шийдвэрээр нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон нь зөвхөн тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг, тээврийн хэрэгслийн улсын дугаар нь зөвхөн сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг 10:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.

Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоогоор төгссөн автомашин нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш тоогоор төгссөн автомашин нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж байна.

Энэ өдрүүдэд өвлийн хязгаарлалтын бүс болон Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах аж.

Хуваалцах