Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд үүссэн хур хогийн цэгийг устгаж, ойжуулна

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ойролцоох таван байршилд үүссэн 8 га 20 мянган мкв газрын 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд үүссэн хур хогийн цэгийг устгаж, ойжуулна
Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд үүссэн хур хогийн цэгийг устгаж, ойжуулна. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ойролцоох таван байршилд үүссэн 8 га 20 мянган мкв газрын 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.

Мөн “Хоггүй хороо” болох уриалгыг гаргаад байна. Цаашид:

- 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,

- Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,

- Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,

- Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,

- Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

Хуваалцах