Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонгинохайрхан дүүргийн хорооны шинэ цогцолбор ашиглалтад орлоо

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж нь хороод. Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгинохайрхан дүүргийн хорооны шинэ цогцолбор ашиглалтад орлоо
Сонгинохайрхан дүүргийн хорооны шинэ цогцолбор ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг анхан шатны нэгж нь хороод. Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. Дүүргээс хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь хороодоо цогцолбор байртай болгох ажил бөгөөд энэхүү зорилтын хүрээнд дүүргийн 29 хороо өрхийн эмнэлэг, хорооны цогцолбор байртай болоод байгаа юм.

Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны цогцолбор байрны нээлтийн ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар, ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Сандагсүрэн, ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн, 11-р хорооны Засаг дарга Д.Ундармаа нарын удирдлагууд оролцсон юм. Түүнчлэн тус хорооны Ахмадын Зөвлөл, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллүүд байлцаж хорооныхоо шинэ байрыг мялаан дурсгалын зүйлс гардууллаа.

Хороо, өрхийн эмнэлэгийн цогцолбор байртай болсноор иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчинд авахаас гадна үйлчилгээний төрөл нь харьцангуй нэмэгдэх, өрхийн эмнэлэгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах зэрэг олон давуу талтай юм.

Хуваалцах