Сонгогчдын ирцийг сайжруулах санал гаргажээ
Сонгуулийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганаар хэлэлцэхээр УИХ товлосон.
Мэдээллийн алба

Сонгуулийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганаар хэлэлцэхээр УИХ товлосон. Энэ төсөлд сонгогчдын ирцийг сайжруулах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос санал гаргасан байна. Гол нь ирцийг хязгаар зааж тогтоохгүй байх нь сонгуулийн дүнг хүчингүйд тооцож, дахин сонгууль явуулахгүй байх гарц юм гэж үзжээ. Учир нь 1992 оноос хойш зохион байгуулсан сонгуулийн ирцийг харахад санал өгсөн хүмүүсийн тоо багасах хандлагатай байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ярьж байна.


















