Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгуулийн ирцийн 20 гаруй хувийг залуус бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр нэг сая 900 мянга гаруй сонгогч бүртгэгдсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн ирцийн 20 гаруй хувийг залуус бүрдүүлнэ
Сонгуулийн ирцийн 20 гаруй хувийг залуус бүрдүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр нэг сая 900 мянга гаруй сонгогч бүртгэгдсэн. Үүнээс 20 гаруй хувийг залуус буюу 18-25 насныхан эзэлж байна.

Өмнөх санал хураалтад залуусын идэвх оролцоо сул байсан. Тодруулбал, 18-25 насныхны 10 гаруй хувь нь л саналаа өгчээ. Энэ нь сонгуулийн ирцэд багагүй нөлөөлснийг СЕХ болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын мэргэжилтнүүд хэлж байсан. Дахин санал хураалтад залуусын идэвхи, оролцоо чухал байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад энэ жил улсын төсвөөс 14.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин нэг намын зардлын дээд хэмжээг 6.8, нэр дэвшигч тус бүрийн зарцуулж болох зардлын хэмжээг 3.9 тэрбум төгрөгөөр тогтоосон. Үүн дээр дахин санал хураалтын зардал болох 7.2 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 40 гаруй тэрбум төгрөгийг Ерөнхийлөгчийн сонгуульд зарлагадаж байна.

Хэрэв энэ удаагийн сонгуулийн ирц хүрэлцэхгүй бол дахин сонгууль зохион байгуулна. Ингэвэл улсын төсвөөс дахин 14.9 тэрбум төгрөг зарлагадах юм.

Б.Дэлгэрмаа

Хуваалцах