Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал" семинар боллоо

Төрийн байгуулалтын байнгын хороо Канадын элчин сайдын яамтай хамтран “Сонгуулийн санхүүжилт- шинэчлэлийн асуудал” сэдэвт семинарыг өчигдөр Иргэний танхимд зохион байгууллаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал" семинар боллоо
“Сонгуулийн санхүүжилт-шинэчлэлийн асуудал" семинар боллоо. Зураг: МҮОНРТ

Төрийн байгуулалтын байнгын хороо Канадын элчин сайдын яамтай хамтран “Сонгуулийн санхүүжилт- шинэчлэлийн асуудал” сэдэвт семинарыг өчигдөр иргэний танхимд зохион байгууллаа.

Семинарыг нээж УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа “Сонгуулийн үеэр гарч байгаа зардлыг хэрхэн багасгах, улстөрчид хандивлагчдаас хэрхэн хараат бус байх, эргээд ямар хариуцлага тооцох, хэн хяналт тавих зэрэг асуулт ихээхэн анхаарал татаж байна. Иймд энэ чиглэлээр Канадын мэргэжилтнүүд бидэнтэй өөрийн орны туршлагаас хуваалцана гэж найдаж байна” гэлээ.

Уг семинарт Онтариогийн Сонгуулийн хорооны хэрэгжилтийн газрын захирал ноён Жонатан “Сонгуулийн санхүүжилтийн зохицуулалтын зарчим” болон “Хяналт ба хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр сонгуулийн санхүүжилтийн дэглэмийг үр дүнтэй хэрэгжүүлж хянахад гурван зүйл шаардлагатайг хэлсэн. Үүнд, тогтолцоог зохицуулах мандаттай төв байгууллага, хууль тогтоомжийн зохистой дэмжлэг, хяналтын хандлага нь стратегийн эрсдэлд суурилсан байх шаардлагатай болохыг тодотголоо.

Энэхүү семинарт Сонгуулийн тухай болон Улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Аудитын газрын холбогдох албаны хүмүүс, иргэний нийгмийн судлаачид оролцлоо.

Түлхүүр үг:Р.Бурмаа
Хуваалцах