Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сонгуулийн тойргоо 48, 28-аар хуваах уу

УИХ-аас Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирэх зургаадугаар сард болох сонгуулийг 76 жижиг тойргоор буюу мажоритор системээр явуулахаар болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонгуулийн тойргоо 48, 28-аар хуваах уу
Сонгуулийн тойргоо 48, 28-аар хуваах уу. Зураг: МҮОНРТ

УИХ-аас Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж ирэх зургаадугаар сард болох сонгуулийг 76 жижиг тойргоор буюу мажоритор системээр явуулахаар болсон. Үүний дагуу өчигдөр Сонгуулийн Ерөнхий хорооноос сонгуулийн тойргийг тогтоож, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ сонгуулийн тойргийг 48, 28-аар буюу орон нутагт 48 мандат, нийслэлд 28 мандат ногдохоор заасан юм.

Харин УИХ энэ асуудлыг өнөө өглөө нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэсэн ч үүний өмнө 11:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болжээ. Учир нь өчигдөр үдээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах байсан ч намын бүлгүүд байр сууриа нэгтгэж чадаагүй учраас хуралдаан нь хойшилсон юм.

Хуваалцах