Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээ
Сонины онцлох мэдээ. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "МҮХАҮТ-ын нэр дэвшигч Т.Ганболд: Гоё сайхан үг, амлалтыг хэн ч өгч чадна, хамгийн чухал нь ажлын үр дүн", "Э.болормаа: Шударга ёсыг сахиулж, санаачилсан ажлынхаа үр дүнг гаргаж тултал ажиллана", "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: "Аж үйлдвэрийн гинжин хэлхээ"-ний суурийг тавих төслүүдээ тодорхойлж энэ жилээс хэрэгжүүлж байна", Таван голоо ав үлдэх гэсэн Сүхбаатарын Эрдэнэцагааныхан Улаанбаатарт ирж шүүхдэж байна" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Улсын төсвөөр хийсэн ажлыг улстөрчид өмчлөх ёсгүй", "50 тэрбумын нөхөн төлбөрт бүдэрсэн", "Шинэ Зуунмод" төсөл, Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцыг Ногоон зээлээр авах боломжтой" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Зууны мэдээ” сонинд "А.Гуттерриш: Тогтвортой хөгжлийн зорилгыг аврах дэлхийн нийтийн төлөвлөгөө хэрэгтэй байна", "Даш.Зоригт: Тавантолгой 30 жилийн хугацаанд орчим 19 тэрбум долларын татвар, төлж, 16 орчим тэрбум долларын ашиг хуваарилна" зэрэг мэдээллийг онцолжээ.

Хуваалцах