Сонины онцлох мэдээ
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Зууны манлай заан Д.Мягмар: Наадмаар батламжийг нь гардуулаад, допингийн шинжилгээний дараа цолыг нь олгож байя", "Э.Бадар-Ууган: Эхлээд газар, дараа нь хоёр тэрбумыг нэхэхэд нь өгөөгүйгээс бүх дайралт эхэлсэн", "Монгол Киргизийн бизнесийнхний хооронд хэлхээ холбоо тогтоож, хөрөнгө оруулалт экспортыг харилцан дэмжинэ гэв", "Д.Мөнхбааатар: Сургууль, цэцэрлэг шинээр барих битгий хэл өргөтгөл хийх боломжгүй болтол газрыг нь авлигдаж, наймаалцаж дууссан", "С.Одонтуяа: Ирэх онд цалин нэмэхээр төлөвлөснийг сонгуульд зориулсан попиулизм гэж хэлэхээс өөр аргагүй" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Хоёр түр хороо байгуулаад ч хоосон хоцрох нь", "Ураны төслөө урагшлуулахад анхаарахыг учиг", "Хариуцлагын тоолуур гүйж эхэллээ, Х.Нямбаатар", "Орон нутгаас санхүүжүүлэх боломжтой төслийг улсын хөрөнгөөр хийх нь ашиггүй гэв", "ТАЗ-ын дэргэд ажиллах Ёс зүйн хорооны гишүүдийг томиллоо" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Хүн төрөлхтөн уран зохиолыг л өөрчилж, эвдэж чадаагүй", "Лу.Гантөмөр, С.Баярцогт нар Х.Баттулга, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарт "хөл"-өө алджээ" зэрэг мэдээллийг онцолжээ.


















