Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээ
Сонины онцлох мэдээ. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "НӨАТ-ыг таван хувь болгох 100 мянга гаруй иргэдийн саналыг УИХ албажуулж чадах уу", "Д.Тэгшбаяр: Монголд хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээл хяналтаас гарах нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлсэнд тооцогдох эрсдэлтэй", М.Амарсанаа: Ардчилсан нам "хөл сайтай" тулдаа олон жил үргэлжилсэн зөрчилдөөнөөс амьтай гарлаа", "Монголын сагсанбөмбөгчид гурав хуваагдаад хэрэлдэж байна", " Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын дарга М.Дамдинхорлоо: Ямар нэгэн мэдэгдэл иргээүй учраас гаалийн тариф хөнгөрөөгүй. Мах махан бүтээгдэхүүн хэвийн гарч байна" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Улаанбаатарт ужгирсан газрын наймааг шинэ зохицуулалтаар цэгцэлж чадах уу", "Фиона Блайт: Бусад эмэгтэй Элчин сайдтай хамтран ажиллах хүсэл надад бий", "Нүүрсний хэрэг"-ийн хяналтын сонсголыг ирэх сард хоёр удаа хийнэ" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Зууны мэдээ” сонинд "Ө.Цэрэнчунт: Монгол хүний оюуны бүтээл дэлхийд ус агаар шиг хэрэгтэй байна", "Хүний эрхийг тунхагласан 75 жил ба Монгол Улс" зэрэг мэдээллийг онцолжээ.

Хуваалцах