Сонины онцлох мэдээ
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 09-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "С.Бямбацогт: Монголын төмөр замыг Иран, Пакистан руу холбогддог төмөр замын сүлжээтэй холбосноор Европ болон Энэтхэгийн далай руу гарах боломж бий болно", "Урт цагаан"-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг ихэнх иргэд дэмжжээ", "Э.Мөнхзул: Монгол Лаосын харилцаа, хамтын ажиллагаа бүс нутагт чиглэн хөгжих боломж бүрдлээ", "Хуульч Б.Наранцэцэг: Төсвийн тухай хуулийг батлах нэрээр өөр олон хуульд хуулиас гадуур өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Тэнүүн-Огоо" ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг сох дутжээ", "Хэльмут Кулитц: Залуучуудын солилцоог бэхжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийнэ", "Хүнсээ базааж, хүмүүсийг холбосон айлчлал", "820 мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар тогтоолоо","Энэ онд 21 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Б.Тулга: Боомтын хөгжил худалдаа эдийн засгийг эрчимжүүлэх гол хөшүүрэг юм", "М.Санжаадорж: Эрчим хүчний хараат байдлаас гарч, эдйн засгаа солонгоруулах хэрэгтэй", "Цагдаахны "царцаасан" дөрвөн сая доллар нүүрснийхэнтэй холбоотой юу" зэрэг мэдээллийг онцолжээ.


















