Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээ
Сонины онцлох мэдээ. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Л.Баярмандал: Шатахуун хадгалах сав хүрэлцээгүй учраас олон сараар нөөцөлж чадахгүй байна", "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Нүүрсний сонсголд хамгийн түрүүнд ҮАБЗ-ийн гишүүд байсан Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар дуудагдах ёстой", "Баян-Өлгий аймгийн 305 уул, усны 264-ынх нь нэрийг казах нэршлээр сольжээ" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Хөвсгөлд хөшөө цогцолбор дутаагүй", "Хөгжлийнзорилгоор хүрэх аргад суралцахыг сануулав", "Урд хөршид шинэ төрлийн вирус илрээгүй", " Монгол Улсын эдийн засгийг 5.8 хувиар өснө гэж таамаглажээ", "ГЗБГЗЗГ-ын дарга асан Ц.Ганхүүд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов" зэрэг мэдээллийг онцлож байна.

“Зууны мэдээ” сонинд "ДЭМБ: Хятад дахь өвчлөлийг үргэлжлүүлэн хянана", ХӨСҮТ: Монголд нөлөөлөл нь "дунд" гэсэн дүгнэлт гарсан", "Б.Мөнхжаргал: Шатахуун тасалдаагүй", "Б.Пүрэвдорж: Эрх баригчидтай сүлбэлдсэн манай намын дарга нар намайг үзэн яддаг" зэрэг мэдээллийг онцолжээ.

Хуваалцах