Сонины онцлох мэдээ, мэдээллийн тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“ӨНӨӨДӨР” сонины энэ өдрийн дугаараас “Ирэх сонгуулийн бэлтгэл иргэдийн нуруунд ачаа нэмэх вий”, “Хүн бүр албаны болон иргэний үүргээ тэдэн шиг биелүүлдэг байгаасай”, “Ихэр ахыгаа хүлээж ээжтэйгээ уулзахгүй байгаа хүүгийн тавилан”, “Авьяаслаг “Шагай”-нууд” зэрэг бичвэрийг онцоллоо.
“ӨДРИЙН СОНИН”-ийн өнөөдрийн дугаараас та “Ерөнхийлөгч Х.Баттулга байгалийн гамшгийн үед үлгэр жишээ ажилласан иргэдэд Төрийн одон медаль гардууллаа”, “О.Баасанхүү: Хэнтийчүүд Н.Энхбаярыг сонгоно, тэнд ялна гээд хэн хэлчихсэн юм”, “Сүхбаатарын эсэргүү санаат”, “Б.Одмэргэн: Судалгаа минь ийм амжилттай болно гэж төсөөлөөгүй” зэрэг сонирхолтой мэдээллийг уншаарай.
“ЗУУНЫ МЭДЭЭ” сонины энэ өдрийн дугаарт “Н.Энхбаяр: Үндсэн хуулийн ард түмэн төр барих зарчмыг зөрчиж байна”, “Төрийн албыг намын хүнээр дүүргэсний гай ЗТХЯ гэлтгүй бүх бүх салбарт нүүрэлжээ”, “Оюутны дотуур байр нэг сая төгрөгт хүрчээ”, “Б.Отгонзул: Тээвэр, дэд бүтцийн тогтолцоог шинэчлэхийг зорьж байна” зэрэг сонирхолтой мэдээллүүд хэвлэгджээ.


















