Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 23-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу аравдугаар сарын 23-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Г.Отгонцэцэг: Зорилгодоо хүрснийхээ дараа иргэншлээ сольж, Монголдоо буцаж ирнэ”, “Тосонгийн голдиролд төрийн хамгаалалттай мэт ажиллаж байгаа уул уурхайн компани”, “Д.Мөрөн: С.Зоригийг бүрэлгэсэн хүмүүсийг шүүххурлыг нээлттэй явуулах хэрэгтэй байсан юм”, “Санхүүжилтээс улбаалсан удаашрал”, “Гэрийг нь мартуулдаггүй, гэрт нь хариулдаггүй Тавантолгойн зам дээрх амьдрал”, “Партизанаас Мадрид хүртэл” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Монголын автомашин болон сэлбэгийн худалдааны анхдагч Старт центр”, “Д.Сумъяабазар: Үндэсний “Зэс” корпараци байгуулаад албан ёсны хувьцаа гаргаж, олон улсын бирж дээр зарж борлуулах ажлыг хийж хэрэгжүүлэх ёстой”, “М.Игата: Таван толгой Япончуудад ашиггүй ч Монголыг нэг орны хараат байдлаас сэргийлж бид оролцох хүсэлт гаргасан”, “С.Зоригийн хэрэгт нууцлах юм зарим хүмүүсийн булхай үйлдэл л буй биз ээ”, “Шагдарсүрэнгийн Гүрбазар: Монгол бөхийн босоо цагаан өргөөнд уйлбал уйлья, дуулбал дуулья”, “Н.Мөнгөншагай: Өнөө зун хорь гаруй сумын наадмыг “Гангараа” дуугаараа нээсэн” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ерөнхий сайд дарга нар шиг, цэрэг нь цэрэг шиг байхыг санууллаа”, “б.Бурмаа: Аав минь надад уул шиг санагддаг”, “Зэсээс юу үлдэв”, “Исламын улсын төгсгөл ойртлоо”, “Б.Номин-Эрдэнэ: Аз жаргал бол хайр” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “13 настай охинд учирсан аюулын эсрэг нэгдэж эхэллээ”, “УИХ “найтаавал” засаг “ханиана”, “М.Наранбаатар: Тогтмол бэлтгэл хийсний үр дүнд зургийн талбайд эрсдлээ бууруулдаг”, “Си Жинпиний “Хятад мөрөөдөл” урагшилсаар л”, “Ашигтай зураглал буюу Путин Сочид яагаад Англиар ярьсан бэ” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Хуваалцах