Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 03-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 03-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн “Агаар, хөрсний бохирдлоос салах төгс шийдэл байшин үйлдвэрлэх комбинат”, “С.Эрдэнэ: МАн-ынхан дэд сайдуудаа татан буулгаж зарим агентлагуудаа болиулах хэрэгтэй”, “Э.Бөтбат: Манай улсын нийт автомашины 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай”, “С.Дулам: Монголын соёлын чанд дохио, кодыг бид үр хойчдоо, хүн төрлөхтөнд түгээх цаг нь иржээ”, “Дархан аварга А.Сүхбатаас хойш бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж буй хүчтэн Төрөөгийн Баасанхүү” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

“ӨНӨӨДӨР” СОНИН

Уг сонинд “Эмийн хөнгөлөлт нэртэй үнийн дарамт”, “Утааны улмаас онц байдал зарлах уу”, “Хамтдаа хожих түнш болохыг хүсэж байна”, “Д.Бор: Боловсорол, чадвар муутай хүмүүс өөрөөсөө дор нэгнийг сонгодог юм”, “Үе дамжсан тамирчин-улстөрч”, “Б.Золзаяа: Шива хатанд тоглох сон” зэрэг мэдээлэл багтжээ.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Голомт банкны хувьцаа эзэмшигч харилцагчдын мөнгийг ингэж дураараа зарцуулдаг уу”, “Д.Отгондалай: 2020 он хүртэл надад хоёр том боломж байна. Эцсийг нь хүртэл ашиглана”, “Доголон нулимстай долоон татвар”, “Гурван алтан хүүхэлдэй”, “Ц.Цэцэгдэлгэр: Оффшор бүс дэх хөрөнгө орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа маргаашаар дуусна” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “2018 он: Эрх баригчид хүслийн жагсаалтаа биелүүлэхэд хэн хохирч, хэн хожих вэ”, “Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат: Хэрэг зохиомол гэдгийг хамгийн сайн мэдэх хүн нь Б.Хурц”, “Ойрхон Манжуурын тухай холын бодол”, “Хилийн доторх хилийн харуул” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.

Хуваалцах