Сонины онцлох мэдээний тойм
Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
Мэдээллийн алба

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
"ӨНӨӨДӨР" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Зөв хүний зөв эхлэл”, “Газрын тосны хайгуул гай дагуулах вий”, “Кабулд 95 хүн амь эрсдэв”, “Сэндайгаас шууд ниссэн хоёр”, “Япончуудыг гайхашруулсан Монгол үйлдвэр”, “П.Орхон “Алтан гран при”-д гурван жил дараалан түрүүллээ” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.
“ӨДРИЙН СОНИН”
Уг сонины энэ өдрийн дугаарт “Урлагаас төрсөн элчин сайд”, “Э.Учрал: Шатахууны үнийг чөлөөлөх эрхтэй”, “Алт диллерийн хэргээр алдсан алтаа эргүүлж авах хөлдөлгөөн өрнүүлэв”, “Каролина Возняцки: Уучлаарай, жаахан хүлээхгүй бол уйлчих гээд болдоггүй ээ” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН
"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Ард түмний бухимдал ардчилсан намыг баярлуулав уу”, “Өнө мөнхийн хөх уул”, “Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлээ” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН
Тус сонины өнөөдрийн дугаарт “Эрхэм чанарын А.Оюунцэцэг”, “Б.Дэмбэрэл: Иргэдийн төлөөлөгчийг цалинтай, хариуцлагатай болгоё”, “Газрын гүний дулааныг ашиглаж халаалтыг шийджээ” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.
"ӨГЛӨӨНИЙ СОНИН”
Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Зөөдөг 80 компани ба Ж.Оюунжаргал”, “Давос-2018 буюу барууны удирдагчид юу ярив”, “Шадар сайд Ө.Энхтүвшин: Бэлчээрийнхээ хэрээр малаа өсгөмөөр болжээ”, “У.Хүрэлсүхийн тэргүүлсэн засгийн газрын 100 хоног, чухал 30 жил”, “Барилгын яамны удирдлагууд ард түмэнд учрах аюулыг бий болгож байна” гэх мэт мэдээлэл багтсан байна.


















