Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 09-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 09-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Задлан шинжлэлийн тайлан буюу залуусын шинэ эрэл”, “Улаан тугал олонтой улсын аваргынх өнтэй өвөлжиж байна”, “Хүүхдүүддээ дүүжлүүлрийн олс зэхсээр байх уу” зэрэг мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Я.Содбаатар: Жастын зээлд Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан нь хуурамч гарын үсэгтэй юм билээ”, “Би бага байхаасаа л цагаан сарын банш чихсэн дээ” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Нийслэлийг Хархорин руу нүүлгэе”, “МСНЭ-ийн XVII их хурал хоёр хуваагдлаа”, “Хана хэрэм”, “Х.Батжаргал: Жүжгийн үйл явдлыг богино хугацаанд харуулах ёстой” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Д.Тогтохсүрэн: Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох хэрэгтэй”, “Хогноос мөнгө, хаягдлаас эрчим хүч ургуулна” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.

“Өглөөний сонин”-оос “О.Баасанхүү, Н.Энхбаяр МАХН”, “Монголын бүх Балетмейстерийн бүтээл нэг дор амилна”, “Маркель шинэ засгийн газраа байгуулахаар тохиролцжээ” гэх мэт нийтлэл, сурвалжлагыг уншиж болно.

Хуваалцах