Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Тус сонины өнөөдрийн дугаарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “Сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрснээс хямд байлгах бодлого барина", Ардын эмч Б.Батчулууны "Мэдрэлийн мэс засалч болохоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу гуравдугаар сарын 01-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээллийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “Сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрснээс хямд байлгах бодлого барина", Ардын эмч Б.Батчулууны "Мэдрэлийн мэс засалч болохоо больё гэж хэлээд багшийгаа сүрхий уурлуулж билээ" ярилцлага, өдгөө хамгийн эмзэг сэдэв болоод байгаа малын шүлхий өвчинтэй холбоотой асуудлыг хөндсөн "Нүглийн нүдийг гурилаар хуурсан ариутгалын цэгүүдийг буулгавал яасан юм бэ", "Дархлаагүй Монголоор даажигнасан өвчин" зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “АНУ-д ажиллах хүч зуучлах компанид зөвшөөрөл олгоно", "Бид өвгөдийнхөө асгаруулсан цус, хэмхчүүлсэн ясан дээр алхалж явна", "Агаарын бохирдол бууруулахад 10 орчим их наяд төгрөг зарцуулна", "И.Энхболд: БНХАУ-тай дамжин өнгөрөх тээврийн талаар яриа хэлэлцээр хийх нь ашигтай", "МУГЖ Ө.Уянга: "Ээж ээ" жүжгийн дууг анх дуулах гэсэн чинь хоолой зангираад огшсон" зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас "Эсгий бойтогноос эхэлсэн экспорт мэдээллийн технологи, хиймэл оюун ухаанаар тэлэх нь ээ", "Х.Нямбаатар: Төр буруутай этгээдүүдийн хэргийг авдаг хогийн сав биш", "Э.Сарантөгс: Монголоос Японд оршин сууж, суралцаж байгаа хүмүүсийн тоо 8000 хүрээд байна", "Махны үнэ буурч, орон сууцны үнэ өсчээ" зэрэг нийтлэл, мэдээлэл, ярилцлагыг хүлээн авч уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Д.Ганболд: Соёл урлагаа мартах нь тулгын гурван чулууныхаа нэгийг гээсэнтэй адил”, "Монголд эмчлэгдэх боломжгүй 32 өвчний тоог дахин бууруулна", "А.Энхбаатар: "Гэрээр зочлох" хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ" зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “"Оюутан цэрэг"-ийн бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ”, "Алслагдсан гурван дүүрэгт ч инженерийн бүтцийн төв байгуулна", "Нийтийн тээврийн газрын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах үзлэг, сургалт боллоо" зэрэг мэдээлэл багтсан байна.

Хуваалцах