Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сонины онцлох мэдээний тойм

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сонины онцлох мэдээний тойм
Сонины онцлох мэдээний тойм. Зураг: МҮОНРТ

Өдөр тутмын зарим сонинд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-нд нийтлэгдсэн зарим онцлог мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

"ӨНӨӨДӨР" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Зай хураагуураас гарсан хүхрийн хүчлийг хөрсөнд асгаж байна уу”, “Саарал жагсаалтад орвол улсын гүйлгээ хийхэд иргэдэд хүндрэлтэй болно”, “Э.Идэрбат: Шувуу бол гэрэл зургийн дуусашгүй, баялаг сэдвүүдийн нэг”, “Од зарна” зэрэг мэдээлэл нийтлэгджээ.

“ӨДРИЙН СОНИН”

Уг сонины энэ өдрийн дугаарт “Б.Даваадалай: Эдийн засаг хүнд үед хөрөнгө оруулалт ямар чухал гэдгийг Оюутолгойн гүний уурхай харуулсан”, “Ц.Туваан: Асуудлыг Ардчилсан нам руу чиглүүлж, харуулбал бид өөрөөр ярина”, “Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ: Асуудал бөхийн өргөө гэсэн ганц барилгад биш, цаана нь нуугдсан их мөнгөнөөс болсон юм биш үү гэсэн хар төрөөд байна” зэрэг сурвалжлага, нийтлэл, ярилцлага багтсан байна.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

"Үндэсний шуудан" сонины өнөөдрийн дугаараас “Б.Гарамгайбаатар:, Н.Батбаяр нарын луйврыг мартаагүй биз”, “Н.Эрдэнэцогт: Яг үнэндээ шүүгчийн ёс зүйн дүрмийг үү эсвэл хуулиа баримтлах уу гэдэг асуудал үүсдэг”, “С.Даваасүрэн: Хийх нь хэлэхээс үргэлж хүчтэй байдаг гэж би итгэдэг”, “Х.Бадамгэрэл: Тайзан дээр алхах мөч хамгийн сайхан мэдрэмж” гэх мэт ярилцлага, сурвалжлагыг уншаарай.

"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

Тус сонины өнөөдрийн дугаарт “Ж.Мөнхбат нэрээ хэлсэнгүй”, “Д.Галбаатар: Загдын Түмэнжаргал Монголын утга зохиолын нэг том давалгаа юм”, “Гортигны гаднах АН-ын хашгираан”, “Монгол Улсад газар өмчлүүлж эхэлсний 15 жилийн ойн хүрээнд”, “Жуулчдын хэтэвчин дэх мөнгөний чимээ” зэрэг ярилцлага, нийтлэл гарчээ.

"ӨГЛӨӨНИЙ СОНИН”

Дээрх сонины өнөөдрийн дугаарт “Л.Пүрэвбаатар аа, төрийн шийдвэрийг хүндэл”, “Цаазын ял, Сирийн дайн хоёр ямар хамаатай юм бэ гэж үү?”, “Уншиж чаддаггүйгээ мэдэгдэлгүй 17 жил багшилсан эр”, “Д.Хаянхярваа: Оюутолгойн асуудлаар саатуулсан эрхмүүдийг зөв шударга шалгаасай” гэх мэт мэдээлэл багтсан байна.

Хуваалцах