Сонины онцлох мэдээний тойм
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
Мэдээллийн алба

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 18-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Эргэж буцсан шийдвэрийн эцсийн хохирогч нь татвар төлөгчид”, “Хулгайн анчдыг хазаарлах хүч Зөрчлийн хуульд бий юу”, “Ууган “Тавантолгой”-гоос шуналын дэв хол байгаасай”, “Л.Цолмон: Өөрөө өртөж, өрөөлийг шархдуулж болохгүй” зэрэг мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох Ерөнхийлөгчийн төслийг гишүүд дэмжсэнгүй”, “О.Баасанхүү: Оюутолгойн гэрээг олон талаас нь шалгах ёстой” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Оюунтолгойн гэрээг шалгах бүрэлдэхүүнд найдаж болох уу”, “Гурван марал групп 100 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ”, “Ш.Гантулга: Жинхэнэ эх оронч болон урвагч хэн болохыг Америкийн элчин сайдын захидал харууллаа” талаарх ярилцлага нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Үндсэн хуулийн өөрчлөлт “тэг” зогсолт хийх нь”, “268 мянган тонн нүүрсний эрэлд”, “Ц.Нямдорж: Хүүхдийн мөнгийг 40 хувьд нь өгнө гээд хөргөгч, зурагт тоолж байсан биз дээ, та нар” гэх мэт мэдээллийн талаар уншиж болно.


















